Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн
(СЭЗИС) оюутнуудад албан ёсны дүрэм журам, төлбөр, тэтгэлэг болон сургалтын үйл
ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай хүргэх зорилготой Retrieval-Augmented
Generation (RAG) технологид суурилсан "UFE Student AI Assistant" системийг
хөгжүүллээ. Системийн архитектур нь OpenAI GPT-4 загвар, FastAPI backend болон
ChromaDB вектор өгөгдлийн сангаас бүрдэх бөгөөд сургуулийн PDF баримтуудыг 1200
тэмдэгтээр хэсэгчлэн, text-embedding-3-large загвараар векторжуулан боловсруулдаг.
Хайлтын нарийвчлалыг сайжруулахын тулд MMR (Maximal Marginal Relevance)
алгоритм болон "Grounding Rule"-ийг нэвтрүүлснээр хиймэл оюун ухааны андуурах
(hallucination) эрсдэлийг арилгаж, зөвхөн баталгаат эх сурвалжийн хүрээнд хариулах
нөхцөлийг бүрдүүлсэн. Оюутны нууцлалыг хамгаалах үүднээс ярилцлагын түүхийг
серверт бус, зөвхөн хэрэглэгчийн хөтчийн IndexedDB санд локал байдлаар хадгалах
шийдлийг хэрэгжүүлсэн. Мөн админ панелиар дамжуулан мэдээллийг программистын
оролцоогүйгээр хормын дотор шинэчлэх (Rebuild Index) механизмыг нэвтрүүлсэн нь
сургуулийн байнга өөрчлөгддөг мэдээллийг бодит цаг хугацаанд тусгах боломж олгож
байна. Энэхүү систем нь өмнөх 8 мессежийг санах ойд хадгалах замаар (multi-turn
memory) оюутнуудад 24/7 цагийн турш Монгол, Англи хэлээр найдвартай зөвлөгөө өгч,
сургуулийн захиргааны ажилтнуудын ачааллыг бууруулах ач холбогдолтой юм.