| dc.contributor.author | Мэндбаярын, Цэгцбаатар | |
| dc.date.accessioned | 2026-11-09T06:47:40Z | |
| dc.date.available | 2026-11-09T06:47:40Z | |
| dc.date.issued | 2026-11-09 | |
| dc.identifier | Бакалавр | en_US |
| dc.identifier.uri | https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4944 | |
| dc.description.abstract | Энэхүү судалгааны ажлын хүрээнд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн (СЭЗИС) оюутнуудад албан ёсны дүрэм журам, төлбөр, тэтгэлэг болон сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шуурхай хүргэх зорилготой Retrieval-Augmented Generation (RAG) технологид суурилсан "UFE Student AI Assistant" системийг хөгжүүллээ. Системийн архитектур нь OpenAI GPT-4 загвар, FastAPI backend болон ChromaDB вектор өгөгдлийн сангаас бүрдэх бөгөөд сургуулийн PDF баримтуудыг 1200 тэмдэгтээр хэсэгчлэн, text-embedding-3-large загвараар векторжуулан боловсруулдаг. Хайлтын нарийвчлалыг сайжруулахын тулд MMR (Maximal Marginal Relevance) алгоритм болон "Grounding Rule"-ийг нэвтрүүлснээр хиймэл оюун ухааны андуурах (hallucination) эрсдэлийг арилгаж, зөвхөн баталгаат эх сурвалжийн хүрээнд хариулах нөхцөлийг бүрдүүлсэн. Оюутны нууцлалыг хамгаалах үүднээс ярилцлагын түүхийг серверт бус, зөвхөн хэрэглэгчийн хөтчийн IndexedDB санд локал байдлаар хадгалах шийдлийг хэрэгжүүлсэн. Мөн админ панелиар дамжуулан мэдээллийг программистын оролцоогүйгээр хормын дотор шинэчлэх (Rebuild Index) механизмыг нэвтрүүлсэн нь сургуулийн байнга өөрчлөгддөг мэдээллийг бодит цаг хугацаанд тусгах боломж олгож байна. Энэхүү систем нь өмнөх 8 мессежийг санах ойд хадгалах замаар (multi-turn memory) оюутнуудад 24/7 цагийн турш Монгол, Англи хэлээр найдвартай зөвлөгөө өгч, сургуулийн захиргааны ажилтнуудын ачааллыг бууруулах ач холбогдолтой юм. | en_US |
| dc.subject | хиймэл ухаан, Retrieval-Augmented Generation, Холимог архитектур, Оюутны AI туслах систем, Том хэлний загвар, Семантик хайлт, Текст embedding, Вектор өгөгдлийн сан, PDF баримт бичгийн боловсруулалт, | en_US |
| dc.title | Оюутны AI туслах системийн судалгаа ба туршилт | en_US |
| ife.Мэргэжил.Нэр | Менежмент, мэдээллийн системийн | |
| ife.Мэргэжил.Индекс | D341300 | |
| ife.Зэрэг | Бакалавр |