Хураангуй:
Уул уурхайн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн нөлөөлөл үзүүлдэг томоохон салбар билээ. Уул уурхайн төслүүдийн хэрэгжих хугацаа урт, хөрөнгө их шаарддагддаг тул санхүүжилтийн эрэлт хэрэгцээ өндөр байдаг. Энэ утгаараа төслийг хэрэгжүүлэх санхүүжилт татсан тухай мэдэгдэл нь хөрөнгийн зах зээлд зарлагдаж буй мэдээллүүдээс ихээхэн чухал мэдээлэлд тооцогддог бөгөөд хувьцааны ханшид шууд нөлөөлөл үзүүлдэг гэж үздэг. Иймд тухайн санхүүжилтийн мэдэгдэл нь хөрөнгийн биржид зарлагдахад хувьцааны ханшид яаж, хэрхэн нөлөөлж байгааг судаллаа.
Судалгаанд Австрали, Канад болон Монгол улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын өгөгдлүүдийг цуглуулан ашигласан бөгөөд хөгжилтэй орнууд буюу Австрали, Канадын зах зээлд томоохон банк санхүүгийн байгууллага санхүүжилт олгосноор төсөлд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж хувьцааны ханшид эерэгээр нөлөөлдөг нь батлагдсан. Харин Монгол улсын хувьд төвлөрөл өндөртэй, эрэлт багатай, мэдээллийг тухай бүр зарладаггүй болон дотоод мэдээлэл алдагдах эрсдэл өндөр байдаг зэргээс шалтгаалан үр ашиггүй гэсэн үр дүнд хүрсэн.