СЭЗИС - Бүтээлийн сан

Уул уурхайн компаниудын төслийн санхүүжилтийн мэдэгдэл хувьцааны ханшид үзүүлэх нөлөөлөл (Австрали, Канад болон Монгол улсын жишээнд харьцуулсан судалгаа)

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Суръяа, Сувдмаа
dc.date.accessioned 2026-11-04T05:42:05Z
dc.date.available 2026-11-04T05:42:05Z
dc.date.issued 2026-11-04
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4942
dc.description.abstract Уул уурхайн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн нөлөөлөл үзүүлдэг томоохон салбар билээ. Уул уурхайн төслүүдийн хэрэгжих хугацаа урт, хөрөнгө их шаарддагддаг тул санхүүжилтийн эрэлт хэрэгцээ өндөр байдаг. Энэ утгаараа төслийг хэрэгжүүлэх санхүүжилт татсан тухай мэдэгдэл нь хөрөнгийн зах зээлд зарлагдаж буй мэдээллүүдээс ихээхэн чухал мэдээлэлд тооцогддог бөгөөд хувьцааны ханшид шууд нөлөөлөл үзүүлдэг гэж үздэг. Иймд тухайн санхүүжилтийн мэдэгдэл нь хөрөнгийн биржид зарлагдахад хувьцааны ханшид яаж, хэрхэн нөлөөлж байгааг судаллаа. Судалгаанд Австрали, Канад болон Монгол улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын өгөгдлүүдийг цуглуулан ашигласан бөгөөд хөгжилтэй орнууд буюу Австрали, Канадын зах зээлд томоохон банк санхүүгийн байгууллага санхүүжилт олгосноор төсөлд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж хувьцааны ханшид эерэгээр нөлөөлдөг нь батлагдсан. Харин Монгол улсын хувьд төвлөрөл өндөртэй, эрэлт багатай, мэдээллийг тухай бүр зарладаггүй болон дотоод мэдээлэл алдагдах эрсдэл өндөр байдаг зэргээс шалтгаалан үр ашиггүй гэсэн үр дүнд хүрсэн. en_US
dc.subject Уул уурхайн төслийн санхүүжилт, хувьцааны ханшид үзүүлэх нөлөө, санхүүжилтийн мэдэгдэл, event study. en_US
dc.title Уул уурхайн компаниудын төслийн санхүүжилтийн мэдэгдэл хувьцааны ханшид үзүүлэх нөлөөлөл (Австрали, Канад болон Монгол улсын жишээнд харьцуулсан судалгаа) en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах