Хураангуй:
Хэрэглэгч төвтэй болж буй өнөө цагт хэрэглэгчээ ойлгох, тодорхой сегментчлэлд хуваах, сошиал орчинд өөрсдийн брэндинг, нэр хүндтэй холбоотойгоор ямар сэтгэгдэл, хандлага түгээмэл болж буйг мэдэх зайлшгүй хэрэгцээтэй болжээ. Хэдий хэрэглэгчдийн сэтгэгдэл, хандлагыг субьектив хэмээн үзэж болох ч нэг сөрөг сэтгэгдлийн хор уршгийг дөчин эерэг сэтгэгдэл нөхөж буй тул дижитал маркетингд зарцуулагдаж буй үр ашиггүй зардлыг багасгаж, байгууллага бүрийн хянах ёстой үзүүлэлт болоод байна. Олон улсын нэр хүндтэй төсөл, үндэстэн дамнасан корпорац, байгууллагуудын ашиглаж буй түгээмэл жишээнүүд байгаа боловч Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагат хийгдсэн жишээ ховор байна.
Судалгааны үр дүн нь машин сургалтын аргуудыг ашиглан хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлийг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох боломжтойг харуулсан бөгөөл шинжилгээний арга аргачлалыг байгууллагын хэрэглэгчийн үйлчилгээ, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, стратегийн төлөвлөлтөд ашиглах боломжтой юм.