СЭЗИС - Бүтээлийн сан

Макро эдийн засгийн тодорхойгүй байдал санхүүгийн зах зээл ба бодит эдийн засгийн гүйцэтгэлд нөлөөлөх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батболд, Болорсувд
dc.contributor.author Жаргалсайхан, Сувд
dc.date.accessioned 2025-06-20T08:28:56Z
dc.date.available 2025-06-20T08:28:56Z
dc.date.issued 2025-06-20
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4363
dc.description.abstract Энэхүү судалгаагаар Монгол Улсын макро эдийн засгийн тодорхойгүй байдлын индексийг (MU) тооцож, тус индексийн бодит эдийн засгийн үзүүлэлтүүд болон санхүүгийн зах зээлийн хэлбэлзэлд үзүүлэх нөлөөг эмпирик аргаар шинжиллээ. Үүний тулд 2014–2023 оны улирлын мэдээллийг ашиглан олон тооны хувьсагч дээр үндсэн бүрдлийн шинжилгээ (PCA) болон стохастик хэлбэлзлийн (SV) загваруудыг хослуулан MU индексийг тооцсон. Улмаар тус индексийн эдийн засгийн үзүүлэлтүүдэд үзүүлэх дам нөлөөг бодит сонголтын сувгийн онолд тулгуурлан тодорхойлж, VECM загварыг ашиглан богино болон урт хугацааны хамаарлыг үнэлсэн болно. Мөн макро тодорхойгүй байдал болон санхүүгийн зах зээлийн хэлбэлзлийн хоорондын хамаарлыг судалгаанд тусгасан. Судалгааны үр дүнгээс харахад макро эдийн засгийн тодорхойгүй байдал өсөх үед хувийн хөрөнгө оруулалт болон дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ буурах хандлагатай бөгөөд энэ нь бодит эдийн засгийн идэвхжилийг сааруулах замаар сөрөг нөлөө үзүүлж буйг илтгэж байна. Харин MU индекс болон санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл VIX индексийн хооронд статистикийн хувьд сөрөг хамаарал ажиглагдсан ч, шалтгаант шууд хамаарал эмпирик байдлаар батлагдсангүй. Эдгээр үр дүн нь макро тодорхойгүй байдал нь бодит эдийн засагт илүү хүчтэй, дам нөлөө бүхий сувагтай байгааг харуулж байгаа бөгөөд санхүүгийн зах зээлийн хариу үйлдэл харьцангуй сул илэрч байгааг илтгэж байна. Иймд макро тодорхойгүй байдлыг бууруулах нь хөрөнгө оруулалтын тогтвортой байдал болон эдийн засгийн идэвхжилийг дэмжих стратегийн чухал хэрэгсэл болохыг энэхүү судалгаа харууллаа. en_US
dc.subject Тодорхойгүй байдал en_US
dc.subject Санхүүгийн зах зээлийн хэлбэлзэл en_US
dc.subject Макро эдийн засгийн тодорхойгүй байдал en_US
dc.subject Макро тодорхойгүй байдал en_US
dc.subject Тодорхой бус байдал en_US
dc.subject Эрсдэл en_US
dc.subject Эдийн засгийн тодорхойгүй байдал en_US
dc.subject Эдийн засгийн эрсдэл en_US
dc.subject Хэлбэлзлийн индекс en_US
dc.subject Хэлбэлзэл en_US
dc.title Макро эдийн засгийн тодорхойгүй байдал санхүүгийн зах зээл ба бодит эдийн засгийн гүйцэтгэлд нөлөөлөх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах