Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь эдийн засгийн салбаруудад олгох зээлийг оновчтой хуваарилах замаар банкнуудын ашигт ажиллагаа, түүгээр дамжуулан эдийн засагт өсөлтийг бий болгох гэсэн үндсэн зорилготой хийгдсэн. Судалгааны үр дүнд банкны системийн өгөөжийг 2 хувиар өсгөх, эрсдэлийг 0.4 хувиар тус тус бууруулах боломжтой багцыг бүрдүүлсэн.