Хураангуй:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хугацаа нь иргэдийн хуулиар олгогдсон эрх, хэм хэмжээ, шүүхэд гаргасан нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хуульд заасан хугацааны дагуу хэргийг хүлээн авч, шийдвэрлэх хүртэлх хугацааг хамааруулан ойлгодог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног давж заалдах болон хяналтын шатны шүүх давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэвч шүүхийн практикаас үзэхэд 10 хүртэлж хувь нь хойшилж, хэрэг нь хуулийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хугацааны асуудал болж байгаа билээ.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа түүнтэй холбогдох ойлголт, ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны талаар судлан, асуудлыг тодорхойлох зорилготой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь 2002 онд батлагдсан ба тухайн цаг үед нийгэм, эдийн засгийн бүх д харилцааг зохицуулсаар ирсэн билээ. Гэвч өнөөдөр тухайн хуулийн зарим зүйл заалтууд өөр хоорондоо уялдаагүй, шаардлагатай асуудлыг тусгаж өгөөгүй, хэрэгжилт санасан хэмжээнд хүрэхгүй байгаа нь шүүхийн практикаас харагдана.
Тухайн сэдвийг судалж дүгнэхэд, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь 45 хоногийн хугацаанд шийдвэрлэх бөгөөд үүнд бага үнийн дүнтэй буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин ихэсгэсэн үнийн дүнтэй хэргийг шийдвэрлэх ба дагнасан шүүх байгуулагдаж, хэрэг хуулийн хугацаанд хэрэгжих боломжтой байна. Мөн судалгааны ажлын хүрээнд БНСУ, Япон улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хугацааг хууль тогтоомжийн үүднээс судалж Монгол улсын хууль тогтоомжтой харьцуулан судалсан болно.