СЭЗИС - Бүтээлийн сан

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны зарим асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цогбаяр, Даваасүрэн
dc.contributor.author Батсайхан, Сугар-Эрдэнэ
dc.date.accessioned 2025-01-20T11:26:45Z
dc.date.available 2025-01-20T11:26:45Z
dc.date.issued 2025-01-20
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4004
dc.description.abstract Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хугацаа нь иргэдийн хуулиар олгогдсон эрх, хэм хэмжээ, шүүхэд гаргасан нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хуульд заасан хугацааны дагуу хэргийг хүлээн авч, шийдвэрлэх хүртэлх хугацааг хамааруулан ойлгодог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног давж заалдах болон хяналтын шатны шүүх давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэвч шүүхийн практикаас үзэхэд 10 хүртэлж хувь нь хойшилж, хэрэг нь хуулийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хугацааны асуудал болж байгаа билээ. Энэхүү судалгааны ажлын хүрээнд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа түүнтэй холбогдох ойлголт, ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны талаар судлан, асуудлыг тодорхойлох зорилготой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь 2002 онд батлагдсан ба тухайн цаг үед нийгэм, эдийн засгийн бүх д харилцааг зохицуулсаар ирсэн билээ. Гэвч өнөөдөр тухайн хуулийн зарим зүйл заалтууд өөр хоорондоо уялдаагүй, шаардлагатай асуудлыг тусгаж өгөөгүй, хэрэгжилт санасан хэмжээнд хүрэхгүй байгаа нь шүүхийн практикаас харагдана. Тухайн сэдвийг судалж дүгнэхэд, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь 45 хоногийн хугацаанд шийдвэрлэх бөгөөд үүнд бага үнийн дүнтэй буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин ихэсгэсэн үнийн дүнтэй хэргийг шийдвэрлэх ба дагнасан шүүх байгуулагдаж, хэрэг хуулийн хугацаанд хэрэгжих боломжтой байна. Мөн судалгааны ажлын хүрээнд БНСУ, Япон улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хугацааг хууль тогтоомжийн үүднээс судалж Монгол улсын хууль тогтоомжтой харьцуулан судалсан болно. en_US
dc.subject Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, Хуулиар тогтоосон хугацаа, Шүүхээр тогтоосон хугацаа en_US
dc.title Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны зарим асуудал en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Төртогтох, Наранцогт


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах