Хураангуй:
Финберри ХХК нь Монгол улсын хамгийн анхны краудфандинг платформ буюу олон нийтийн санхүүжилтийг Монгол орны жижиг, дунд үйлдвэр бизнесүүдэд хүссэн санхүүжилт өгөх зорилготой компани юм. Олон нийтийн санхүүжилт гэх ойлголт нь дэлхий дахинаа хөгжөөд удаж байгаа билээ. Энэ нэг төрлийн альтенатив санхүүжилтийн нэгэн хэрэгсэл бөгөөд Финберри ХХК уг ойлголт дээр үйл ажиллагаагаа явуулдаг учир нийтэд краудфадингийн ойлголтыг түгээх тэдний гол шалгуур болоод байна. Маркетингийн хэрэгсэл болох 5-СИ ашиглан нөхцөл байдлын шинжилгээг бүрэлдүүлж үүн дээр үндэслэж хэрэглэгчийн судалгааг аван хэрэглэгчийн персонаг Финберри платформын бүтээгдэхүүн дээр суурилуулан гаргаж ирсэн болно. Үүн дээр үндэслэж Финберри ХХК-ын маркетингийн төлөвлөгөөг Ж-СТИК загвараар өмнөх нөхцөл байдлын дүгнэлтийг ашиглан дарааллаар боловсруулж гаргаж ирлээ. Энэхүү маркетингийн төлөвлөгөө нь зөвхөн краудфандинг биш, харин бусад шинээр гарч ирж буй санхүүгийн хэрэгслийг хамгийн хямд төсвөөр олон нийтэд таниулах боломжтой гэж үзэж байна.