Хураангуй:
ТОВЧ ХУРААНГУЙ
Энэхүү судалгааны ажилд “Монголын төмөр зам”
ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Шинэ төмөр зам” төслийн
жишээн дээр анализ хийж, төслийн санхүүжилт, тэр дундаа
төлөвлөлтийн үе шатны санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх
талаар судлан, санал зөвлөмж боловсрууллаа.
“Мега” төслийн ангилал, үе шатууд, бүтэц, гол
оролцогч талууд, болон нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар
дэлгэрэнгүй судалсан ба эдгээрт үндэслэж “Шинэ төмөр зам”
төслийн төлөвлөлтийн үе шатанд эх үүсвэрийг хэрхэн
бүрдүүлэх, оновчтой хувилбар гарган, хэрэгжүүлэх талаар
дүн шинжилгээ хийсэн болно.
“Шинэ төмөр зам” төсөл нь чиглэл, чиглэл тус тусдаа
хэрэгжиж байгаа ба жишээ нь Ухаа худаг – Гашуунсухайт
чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын үе шат явагдаж
байхад, Тавантолгой – Сайншанд – Хөөт – Нөмрөг чиглэлийн
төмөр замын судалгаа шинжилгээний ажил хийгдэж байна.
Одоогийн байдлаар төслийн санхүүжилт зогссонтой
холбоотойгоор “Шинэ төмөр зам” төсөл түр зогсоод байгаа ба
Тавантолгой – Сайншанд – Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр
замын суурь судалгаа хийх, ТЭЗҮ-ийг боловсруулахтай
холбоотой санхүүжилтийг олох хэрэгцээ, шаардлага үүсээд
байна.
Төслийг санхүүжүүлэхийн тулд нэн түрүүнд төслийн
гол оролцогч талуудыг тодорхойлон, төсөл санаачлагч
талуудыг нэмэгдүүлэн Ухаахудаг – Таван толгой – Сайншанд
– Хөөт, Эрээнцав – Хөөт – Бичигтийн чиглэлийн төмөр замын
V
бүтээн байгуулалттай холбоотойгоор шинэ төсөл эзэмшигч
компани байгуулах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл тухайн чиглэлийн төмөр замын
төлөвлөлтийн үе шатанд шаардлагатай байгаа санхүүжилтийг
ТХХТ-ээр бий болгох нь зүйтэй. Ингэснээр төсөлд оролцогч
талуудын тоог нэмэх, эрсдлийг бууруулах, санхүүгийн
чадавхийг нэмэгдүүлэх гэх мэт олон давуу талуудтай юм.
Санхүүжилтийн оновчтой хувилбар нь хөрөнгө оруулалтын
санхүүжилт буюу Төр хувийн хэвшлийн түншлэл байхаар
байна.
Санхүүжилтийн хөшүүрэг ашиглан санхүүгийн
инженерчлэлийн аргыг идэвхжүүлэхийн тулд хувийн
санхүүжилт хийх боломжийг бүрдүүлэх. Зээлийн баталгаа
гаргаснаар олон улсын чанартай дэд бүтцийг хувийн хөрөнгө
оруулагчдын санхүүжилт авах боломжтой болно. Мөн байгаль
орчинд ээлтэй төсөлд ач холбогдлыг нь таниулан
санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор тухайн чиглэлийн
дэлхийн хэмжээний сангуудаас тэтгэмж авах.
Ази Европын сүлжээний төмөр замын төсөл
хэрэгжүүлэгчийг дэмжин салбарт төвлөрсөн тэтгэмжийн санг
бүс нутгын улсуудтай хамтран бий болгох,ТХХТ-ийн
загварыг ашиглах боломжтой болоход дээрх тэтгэмжтэй хамт
Үндэсний санхүүжилт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын
хослолыг санал болгох.
Төмөр замын чиглэл тус бүр болон эдийн засгийн бүс
нутгын хөгжил, хөрөнгө оруулагчын онцлог байдал,
харилцагч улс орны бодлого тэдгээрийн нөлөөлөх байдалтай
уялдуулан татварын таатай орчинг бүрдүүлэх нь зүйтэй.