Хураангуй:
Аливаа бизнесийн байгууллагын хувьд үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын орчин үеийн чиг хандлагыг илэрхийлдэг бөгөөд жинхэнэ хэрэглэгчид төвлөрсөн менежмент болон соёлыг хөгжүүлэхэд тусалдгаараа онцлогтой. Сүүлийн жилүүдэд цахим суурьтай контентэд суурилсан технологиуд асар хурдацтай хөгжиж байгаа бөгөөд үүний ачаар бүх төрлийн кино контент, телевизийн нэвтрүүлгийг гар утаснаасаа шууд авах боломж хэрэглэгчид нээлттэй болсоор байна. Бизнесийн зах зээлд энэхүү чиглэлийн аппликейшнүүд маш олон сонголттой болж байгаа ба тэдгээрийн сүүлийн үеийн нэгэн жишээ “over-the-top” буюу бүх төрлийн кино контентийн үйлчилгээг нэг дор цогцлоосон давуу тал бүхий “Look TV” аппликейшны сонгон судалгаа хийн зарим санал зөвлөмжийг боловсрууллаа.