Хураангуй:
Судалгааны ажлын хүрээнд А ХХК-ийн сонгон авсан нэг төрлийн
бүтээгдэхүүний одоогийн өртгийг үйлдэлд суурилан өртөг тооцох аргаар тооцоолж,
тооцоолсон өртгөө кайзен өртөгтэй харьцуулан, өртгийг бууруулах арга замуудыг
тодорхойлж, өртгийг бууруулснаар ашигт хэрхэн эерэг нөлөө үзүүлж буйг харуулсан.
Мөн үнэ цэнэ нэмдэг болон нэмдэггүй үйлдлүүдийг тодорхойлж, үнэ цэнэ нэмдэггүй
үйлдлүүдийг бууруулж бүр цаашлаад эдгээр үйлдлүүд хийгдэхгүй байх арга замуудыг тодорхойлохыг зорьсон.