СЭЗИС - Бүтээлийн сан

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ БОЛОМЖ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ж., Дэлгэрсайхан
dc.contributor.author Үүрдмөнх, Лхамхүү
dc.date.accessioned 2020-06-25T12:08:18Z
dc.date.available 2020-06-25T12:08:18Z
dc.date.issued 2020-06-23
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1720
dc.description.abstract Судалгааны ажлын хүрээнд ББСБ-ын байгууллагын зээлийн хүүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлох цаашлаад зээлийн хүү буурах боломжтой эсэхийг судалсан. Энэхүү зорилгод хүрэхийн тулд зээл, зээлийн хүү, түүнийг тооцох арга аргачлал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх онол арга зүйн судалгаа хийж, Монгол улсын ББСБ-уудын үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар болон тоон шинжилгээний арга болох регресс, корреляцын шинжилгээний аргуудыг, чанарын шинжилгээний арга болох анкетын аргаар зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй 40 ББСБ-ын хувьд салбарын мэргэжилтэн, удирдах ажилтнуудаас судалгаа авч үр дүнг тооцсон, мөн санхүүгийн тайлан дээр шинжилгээ хийж гүйцэтгэлээ. Түүвэр судалгааны үр дүн болон тоон шинжилгээний ажлуудын үр дүнг нэгтгэн ББСБ-ын зээлийн жигнэсэн дундаж хүүг бууруулах боломжит хувилбарыг санал болгов. Судалгааны үр дүнгээс товч дурдахад зээлийн хүүнд гадаад дотоод орчны зүгээс олон хүчин зүйлс нөлөөлж байгаа нь батлагдсан. Тухайлбал макро орчны хүчин зүйлс болох инфляцийн түвшин, төгрөгийн ханш, бодлогын хүү, эдийн засгийн төлөв байдал гэх мэт. Харин дотоод хүчин зүйлсийн хувьд тухайн байгууллагын зардал, ашигт ажиллагааны хувь хэмжээ зэрэг нь зээлийн хүү тогтооход нөлөөлж байна. ББСБ-уудын үйл ажиллагааны зардлыг нарийвчлан авч үзэхэд ББСБ-уудын нийт зардалыг 8 хувиар бууруулах боломжтой байв. Иймд ББСБ-ын нийт зардлыг оновчтой удирдаж зардлыг бууруулснаар зээлийн хүүг бууруулах боломжтойг ББСБ-уудын санхүүгийн тайлангийн шинжилгээ, корреляц болон регрессийн шинжилгээгээр баталлаа en_US
dc.subject Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү en_US
dc.subject зээлийн жигнэсэн дундаж хүү en_US
dc.subject зээлийн жигнэсэн дундаж хүүг бууруулах en_US
dc.subject зээлийн хүүг бууруулах боломж en_US
dc.subject үйл ажиллагааны зардлыг бууруулах боломж en_US
dc.title БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ БОЛОМЖ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах