Хураангуй:
Сүүлийн жилүүдэд гаднын олон орнуудад P2P (Peer to peer/ People to people) зээлийн платформыг ашиглан иргэд бусад хүмүүсээс шууд зээл авах боломжтой болоод байна. Уг платформ нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн байгууллага буюу зуучлагчийн оролцоогүйгээр зээл авах болон зээл олгох боломжийг олгодог. Манай улсын хувьд иргэд зээл авахад шаардлага өндөр, хүү өндөр гэх мэт нэлээдгүй асуудлуудтай тулгардаг. Харин уг платформ нь эдгээр асуудлуудыг нааштай шийдвэрлэх нэгэн гарц болох юм. Иймээс энэхүү судалгааны ажлаараа олон улсын туршлага, P2P зээлийн платформын үйл ажиллагааг амжилттайгаар явуулж байгаа компаниуд, кейс зэргийг судлан Монгол улсын иргэдийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж, арга замыг хайн санал, зөвлөмжийг боловсруулсан болно.