dc.contributor.advisor |
Түдэв, Оюунгэрэл |
|
dc.contributor.author |
Галбадрах, Сувд-Эрдэнэ |
|
dc.date.accessioned |
2018-06-20T02:16:52Z |
|
dc.date.available |
2018-06-20T02:16:52Z |
|
dc.date.issued |
2018-06-20 |
|
dc.identifier |
Мастер |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn/handle/8524/944 |
|
dc.description.abstract |
Өнөөгийн бизнесийн ширүүн өрсөлдөөнд компаниуд олон арга хэрэгслийг ашиглаж зах зээлийн өрсөлдөөнд тэсэж үлдэхийг хичээдэг. Тэдгээр аргын нэг бол байгууллагын бизнесийн процессыг тодорхойлон сайжруулж, ажилчдын үүрэг хариуцлагыг зөв тодорхойлсноор хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой.
Ажлын байрны тодорхойлолтыг боловсронгуй болгох талаар хийсэн судалгаа их байдаг бөгөөд энэ сэдэв нь байнгын сайжирч, боловсруулагдаж байх ёстой сэдвийн нэг гэж судлаачийн хувьд үздэг. Компанийн зохион байгуулалтын бүтэц, алба хэлтсийн үндсэн үүргээр нь хувааж гаргасан ажлын барны тодорхойлолт зэрэг нь байгууллагын үйл ажиллагааг удирдах уламжлал арга юм. Энэ арга нь хэлтэс нэгжийн ажилчдын хамтын оролцоо уялдааг гаргаж чаддагггүй. Ажил үүрэг давхардах, хорондын уялдаа сул, хамтран ажиллаж чадахгүй, зөрчилдөөн бий болох тохиолдлууд амьдралд түгээмэл байдаг.
Энэхүү судалгааны ажлаар байгууллагын одоогийн бизнес процессыг тодорхойлон R.A.C.I загварыг ашиглан процессд оролцогчдын үүрэг хариуцлагыг илүү тодотгосон ажлын байрны тодорхойлолт боловсруулахыг зорилоо. Хуучин ажлын байрны тодорхойлолт нь хэт нийтлэг, ерөнхий байдлаар боловсруулагдсан байсан нь ажил үүргийн хувьд давхардах, үүрэг хариуцлага нь тодорхойгүй байсан. Ажлын байрны шинжилгээг RACI загвараар хийсэн нь процессын ажилбар үе шат бүрт хариуцах эзэнтэй болсон, алба нэгжийн уялдаа холбоог тодорхойлж өгсөн зэрэг том давуу талыг бий болгосон. Үүнийг батлахын тулд тус компанид гарсан хариуцлага тооцох эзэнгүй кэйс дээр оролцогчдын ажлын байрны тодорхойлолтоор харьцуулалт хийсэн нь энэ загварын давуу тал, үр дүнг батлан харуулж байна.
Иймд R.A.C.I загвараар ажлын байрны шинжилгээ хийхэд практикт ашиглах боломжтой бөгөөд ялангуяа барилга, зам гэх мэт дэд бүтцийн салбарт энэ арга тун тохиромжтой юм. |
en_US |
dc.subject |
Бизнес процесс, Процессын сайжруулалт, Бизнес процессын зургалал, Ажлын байрны шинжилгээ, Ажлын байрны тодорхойлолт, |
en_US |
dc.subject |
Процессын сайжруулалт |
en_US |
dc.subject |
Бизнес процессын зургалал |
en_US |
dc.subject |
Ажлын байрны шинжилгээ |
en_US |
dc.subject |
Ажлын байрны тодорхойлолт |
en_US |
dc.subject |
мастерын ажил |
en_US |
dc.title |
Үүрэг хариуцлагын R.A.C.I загварыг ашиглан ажлын байрны шинжилгээ хийх нь |
en_US |