СЭЗИС - Бүтээлийн сан

Сүлжээ дэлгүүрийн амьдралын мөчлөгийг "FSS"-аар үнэлэх нь /Худалдааны салбарын компанийн жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дамба, Гэрэлмаа
dc.contributor.author Лундаажамц, Лхагвасүрэн
dc.date.accessioned 2018-06-14T06:58:12Z
dc.date.available 2018-06-14T06:58:12Z
dc.date.issued 2018-06-14
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/932
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь олон улсад түгээмэл судлагддаг ухагдахуун болох байгууллагын амьдралын мөчлөгийн онолын таван үе шатны загвар дээр сайжруулалт хийсэн FSS (five stage scale)-аар жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа эрхлэгч сүлжээ дэлгүүрүүдийн амьдралын мөчлөгийг үнэлэх, уг үзүүлэлтийг турших зорилготой. Байгууллагын амьдралын мөчлөгийн загвар нь аливаа байгууллагыг үр дүнтэй удирдах удирдлагын зарчим болдог. Менежментийн шинжлэх ухааны судалгааны аргазүй дотроос дискретив арга, позитивизм хандлагыг баримтлан судалгааг хийж гүйцэтгэлээ. Магадлалт бус зорилтот түүврийн аргаар сонгосон дунд болон дээд түвшиний менежерүүдээс Лестир, Жон Аллан Парнель, Шон Грэхер (2003) нарын эмпирик судалгаагаар туршсан “FIVE STAGE SCALE” болох 5 бүлэг 20 асуултаар анкетийн аргаар өгөгдөл цуглуулж, менежерүүдийн бодол дээр тулгуурлан сүлжээ дэлгүүрийг үнэлэхийг зорилоо. Судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй сүлжээ дэлгүүрүүд байгууллагын амьдралын мөчлөгийн таван үе шатны загварын 2 болон 3-р үе шатанд байршиж байна. FSS-ыг туршиж үзэх судалгааны зорилгын дагуу фактор шинжилгээ болон бусад тоон судалгааг хийхэд түүврийн тоо бага байсан нь үр дүн сул гарахад нөлөөлсөн боловч хүчин зүйлүүдийн дундаж утгаар сүлжээ дэлгүүрүүдийг үнэллээ. Хүчин зүйл бүрийг 3-4 үзүүлэлтээр хэмжих бол багадаа 300 түүвэр сонгох нь (Keith Widaman, 1999) зүйтэй гэсэн зөвлөмжийн дагуу түүврийн тоог хангалттай болгож (300 дээш) дараагийн судалгаанд ашиглах боломжтой гэж үзэж байна. en_US
dc.subject Байгууллагын амьдралын мөчлөг, таван үе шатны загвар en_US
dc.subject таван үе шатны загвар en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject five stage scale en_US
dc.subject жижиглэн худалдааны зах зээл en_US
dc.subject сүлжээ дэлгүүрүүд en_US
dc.title Сүлжээ дэлгүүрийн амьдралын мөчлөгийг "FSS"-аар үнэлэх нь /Худалдааны салбарын компанийн жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах