Хураангуй:
Үүрэн холбооны оператор компаниуд хэрэглэгчдээ хэрхэн судалдаг болон тэдний хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар түвшинд байгаа, сэтгэл ханамжийн түвшинг дээшлүүлэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг илрүүлж, цаашид анхаарч ажиллах шаардлагатай зүйлсийг тодорхойлон салбарын тоглогчдод санал зөвлөмж боловсруулсан болно. Эмпирик судалгааг онолын хандлага болон салбарын судалгаан дээр үндэслэн нийт хэрэглэгчдийн талаас дээш хувь амьдардаг Улаанбаатар хотын 420 хэрэглэгчдээс хэрэглэгчийн судалгаа, 4 оператор компанийн маркетингийн судалгааны ажилтнуудаас өгөгдөл цуглуулан тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан гүйцэтгэсэн болно.