dc.description.abstract |
Энэхүү судалгаа нь авто үйлчилгээний чанарт хэрэглэгчдийн өгч буй үнэлгээ
болон үйлчилгээний чанарыг хэмжих бөгөөд судалгааны өгөгдлийг санамсаргүй
түүврийн аргаар авто сервисийн компаниудаар үйлчлүүлдэг иргэдээс цуглуулсан.
Үйлчилгээний чанарыг найдвартай байдал, баталгаатай байдал, хариу үйлдэл үзүүлэх
байдал, материаллаг байдал, бусдыг ойлгох байдал гэсэн бүлэг хүчин зүйлсээр
хэмжсэн. Мөн нээлттэй асуулт хэлбэрээр үйлчлүүлэгчдээс авто сервисийн үйлчилгээг
сайжруулах санал авсан ба судалгааны үр дүнтэй нэгтгэн санал зөвлөмж
боловсруулсан болно. Автосервисийн үйлчилгээний чанарын нөхцөл байдалд үйл
ажиллагааны процесс хүчтэй нөлөөлж байна гэсэн таамаглал дэвшүүлж байна.
Судалгааны асуудал
Үйлчилгээний зах зээл нь үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг
тодорхойлж байдаг. Нөгөө талаас үйлчилгээний байгууллага нь өөрийн үйлдвэрлэл
арилжааны үйл ажиллагаа, реклам сурталчилгаагаар дамжуулан үйлчилгээний зах
зээлд тодорхой нөлөө үзүүлж байдаг. Монгол улсад авто машины борлуулалтын дараах
авто үйлчилгээний зах зээл хөгжөөд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд
хэрэглэгчдийн эрх ашиг, баталгаат үйлчилгээ, чанартай сэлбэг хэрэгслийн талаархи
нэгдсэн нэг ойлголт, дүрэм журам байхгүй байсан нь саяхан билээ. Авто үйлчилгээ
эрхлэгч байгууллагууд нь хувиараа энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүсээс
үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн онцлог, үйлчилгээндээ ашиглаж буй тоног
төхөөрөмжөөрөө ялгарч байх ёстой гэсэн иргэдийн хүлээлт үүсээд байсантай
холбогдож Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын “2010оны 4 сарын 29”-ны 128
тоот тушаалаар авто үйлчилгээний байгууллагуудын ангилал тогтоох журам
батлагдсан билээ. Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Авто Тээврийн Газар”-аас
Улаанбаатар хотод автоүйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг уг ангилал тогтоох
журмын дагуу ажлын комисс байгуулан шалгаж үздэг болсон нь автосервис
үйлчилгээний салбарт хяналт гарч ирсэн түүхтэй. Одоогийн байдлаар манай улсад
албан ёсны бүртгэлтэй 1200 гаруй авто сервисүүд байдаг ба тэдгээрээс үйлчилгээний
чанар болон цар хүрээгээрээ ялгарч байгаа олон улсын компаниудын автосервис
үйлчилгээнүүд байдаг юм. Тэдгээрийн үйлчилгээний чанарыг хэрэглэгчдийн
үнэлэмжээр үнэлж, үйлчилгээний явцад тулгамддаг асуудлыг тодорхойлсноор
хэрэглэгч талаас чанартай сайн үйлчилгээ авах, компани талаас хэрэглэгчдийн хүсэл
сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлж, өөрсдийн үйл ажиллагааны дутагдалтай талыг
илрүүлж, түүнийгээ засч, сайжруулах боломж олгох юм. Манай улсад энэ талын
асуудал ихээхэн дутагдаж байгаа тул үйлчилгээний чанарын өнөөгийн нөхцөл байдлыг
судлах сэдвийг сонгох үндэслэл бий болсон гэж үзэж байна. |
en_US |