Хураангуй:
Судалгааны ажлын хүрээнд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй А банк салбарыг судалгааны обьектоор сонгон авсан болно. Тус банк нь одоогийн байдлаар хэрэглээний зээл олгох үйлчилгээ, хяналтын үйлчилгээний өртгийг орчин үеийн арга хандлагаар тооцдоггүй, зөвхөн бөөн дүнгээр буюу нийт зардлаар нь өртгөө баримжаалдаг. Мөн өртгийг оновчтой тооцох аргазүй ашигладаггүйн улмаас өртгийг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх ямар нэгэн арга хэмжээ авдаггүй байна. Иймд тухайн банкны тодорхой нэг бүтээгдэхүүнийг сонгон авч үйлдэлд суурилан өртөг тооцох аргаар өртгийг нь тооцож, өртгийг бууруулах арга замуудыг тодорхойлох хэрэгцээ байна гэж үзсэн болно.