СЭЗИС - Бүтээлийн сан

Компанийн санхүүгийн эрсдэлийг тооцох аргачлалыг боловсронгуй болгох асуудалд /Нүүрсний компанийн жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Отгонцэрэн, Анужин
dc.date.accessioned 2017-10-07T04:34:05Z
dc.date.available 2017-10-07T04:34:05Z
dc.date.issued 2017-10-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/812
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад учирч буй санхүүгийн эрсдэл, түүний удирдлагыг судалж учирч буй санхүүгийн эрсдэлийг илрүүлэн тохиромжтой санхүүгийн эрсдэл тооцох загвар, эрсдэлээс хамгаалах хувилбарыг боловсруулах, компанид санал зөвлөмж өгөх зорилготой. Байгууллагын санхүүгийн эрсдэлийг тооцох оновчтой аргыг тодорхойлохын тулд онолын хүрээнд эрсдэл, эрсдэлийн удирдлага, санхүүгийн эрсдэлийн удирдлага, санхүүгийн эрсдэл тооцох аргачлалуудыг авч үзсэн. Мөн Дэлхийн болон Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал, цаашдын хандлага, хууль эрх зүйн орчин, үйл ажиллагаанд нөлөөлөгч гол хүчин зүйлүүдийг судалж, салбарын санхүүгийн эрсдэлийн удирдлагын хэрэгжилт, тулгамдаж буй эрсдэлүүдийг тодорхойлохын тулд Эрдэнэс Таван Толгой ХК, Энержи ресурс ХХК, болон орон нутгийн Таван Толгой ХК-ийн санхүүгийн мэргэжилтнүүдээс ярилцлагын аргаар судалгаа авсан. Судалгааны ажлын жишээ компаниар манай улсын нийт нүүрсний экспортын 40 гаруй хувийг дангаар хангадаг салбарын томоохон төлөөлөгч болох Эрдэнэс Таван Толгой ХК-г сонгон авч онолын хүрээнд судалсан санхүүгийн эрсдэл тооцох загваруудыг ашиглан тоон шинжилгээнүүдийг хийсэн. Мөн PESTLE анализын аргаар компанийн макро орчны нөлөөллийг судалж, салбарын санхүүгийн эрсдэлд макро орчны нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээг Eviews 8.0 програмыг ашиглан хийсэн. Ийнхүү судалгааны ажлын үр дүнд жишээ компанид тохирсон санхүүгийн эрсдэл тооцох оновчтой загвар, эрсдэлээс хамгаалах хувилбаруудыг дэвшүүлэн, санал зөвлөмж боловсруулсан. en_US
dc.subject эрсдэл, санхүүгийн эрсдэлийн удирдлага, санхүүгийн үзүүлэлтүүд, нүүрсний зах зээл, эрсдэлийн үнэлгээний иж бүрэн загвар en_US
dc.subject санхүүгийн эрсдэлийн удирдлага en_US
dc.subject санхүүгийн үзүүлэлтүүд en_US
dc.subject нүүрсний зах зээл en_US
dc.subject эрсдэлийн үнэлгээний иж бүрэн загвар en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Компанийн санхүүгийн эрсдэлийг тооцох аргачлалыг боловсронгуй болгох асуудалд /Нүүрсний компанийн жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах