Хураангуй:
Санхүүгийн хүртээмжийг тодорхойлсон Дэлхийн банкны хийсэн судалгаагаар Папуа Нью Гевене, Танзани зэрэг улсуудад насанд хүрсэн иргэдийн 5 орчим хувь нь санхүүгийн үйлчилгээг авч байгаа бол Нидерланд улсад 100 хувь авдаг гэсэн үр дүн гарчээ. Энэхүү судалгаанд Монгол улс 25 хувь байгаа ба Эл Сальвадор, Мексик, Украин, Венесуэл, Казакстан зэрэг улсууд ойролцоо үр дүнтэй гарчээ. Эндээс үзвэл санхүүгийн үйлчилгээ хүртээмжтэй байх нь тухайн улсын хөгжлийн түвшингээс хамаардаг болох нь харагдаж байна. Иймд тухайлсан бүс нутгийн санхүүгийн хүртээмжийн өнөөгийн байдлыг Дэлхийн банк, ОУВС, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг, ОУСК, ЭЗХАХБ зэрэг байгууллагуудын санхүүгийн хүртээмжийг тодорхойлох судалгааны аргачлалын дагуу боловсруулсан санал асуулгаар иргэдээс судалгаа авч тулгамдаж буй асуудлыг илрүүлсний үндсэн дээр нийлүүлэлт талаас санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулахад судалгааны ажлын зорилго оршино.