СЭЗИС - Бүтээлийн сан

Үнэт цаасны компанийн брокерийн үйлчилгээг сайжруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбаатар, Уянга
dc.contributor.author Лхагвасүрэн, Энхсувд
dc.date.accessioned 2017-10-07T04:03:57Z
dc.date.available 2017-10-07T04:03:57Z
dc.date.issued 2017-10-07
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/807
dc.description.abstract Манай улсын ҮЦЗЗ-ийн хөгжил сул, ҮЦК-уудын санхүүгийн чадавхи муу, үйл ажиллагаа идэвхгүй, үзүүлж буй үйлчилгээ нь хангалтгүй хэмжээнд байгааг холбогдох байгууллагуудын гаргасан тайлан, судалгааны үр дүн илтгэн харуулж байна. ҮЦЗЗ-ийн хөгжилд олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд тэдгээрийн нэг нь ҮЦК-уудын идэвхтэй үйл ажиллагаа байдаг. Үнэт цаасны компаниуд иргэд, байгууллагыг үнэт цаасны зах зээлтэй холбох олон төрлийн үйл ажиллагаа явуулдгийн нэг нь брокерийн үйл ажиллагаа юм. Магистрант миний бие энэхүү судалгааны ажлыг эхлэхийн өмнө “Монгол улсын үнэт цаасны компаниудын брокерийн үйлчилгээний өнөөгийн байдлыг судалж, түүнийг сайжруулах санал зөвлөмж боловсруулах” зорилго тавин дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. • Брокерийн үйл ажиллагаа, үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа, үнэт цаасны компанийн үйл ажиллагаа, үйлчилгээ, үйлчилгээний дизайн, үйлчилгээг загварчлах аргагүй, үйлчилгээний процессийн зураглал, үйлчилгээний чанарын зөрүүний загварыг онолын хүрээнд судлав. Үүний үр дүнд ҮЦК-ийн брокерийн үйлчилгээг сайжруулах арга замыг боловсруулахдаа үйлчилгээний процессийн зураглалыг ашиглахаар зорив. • Брокерийн үйлчилгээний процессийг нарийн тодорхойлох, түүнд гарч буй алдаа, дутагдлыг илрүүлэхийн тулд чанарын судалгааны аргыг тохиромжтой гэж үзсэн. Иймд зах зээлийн үзүүлэлтээрээ тэргүүлж буй 9 компанийг салбарын төлөөлөл болгон сонгож, мэргэжилтнүүд болон харилцагч нартай хагас бүтэцлэгдсэн ганцаарчилсан ярилцлага хийх замаар анхдагч өгөгдлийг цуглуулж, түүнийг баталгаажуулах зорилгоор ҮЦК-ууд дээр ажиглалт хийлээ. Хоёрдогч өгөгдлийг СЗХ, МХБ, МҮЦАЭХ-ны тайлангуудаас цуглуулав. • Анхдагч болон хоёрдогч өгөгдлийг брокерийн үйлчилгээний процессийн зураглалыг загварчилж, үйлчилгээний процесст гарч буй алдаа, дутагдлыг илрүүлэхэд ашиглав. Эдгээр алдаа, дутагдлын эх үүсвэрийг шинжлэх зорилгоор үйлчилгээний чанарын зөрүүний загварыг ашиглалаа. Энэхүү загвараар брокерийн үйлчилгээнд алдаа, дутагдал гарахад нөлөөлж буй эх үүсвэрүүдийг тодорхойлоход нийт 8 эх үүсвэр нөлөөлж байгаа нь харагдав. • Судалгаа, шинжилгээний дүнг хэмжих, баталгаажуулах зорилгоор экспертийн үнэлгээний “Хүчин зүйлийн ач холбогдлын үнэлгээ”-ний аргыг ашиглалаа. Экспертүүд брокерийн үйлчилгээний алдаа, дутагдлын эх үүсвэр болж буй 8 хүчин зүйлийг ач холбогдлоор нь эрэмбэлсэн болно. • Судалгааны үр дүн болон экспертийн үнэлгээний үр дүнг ашиглан ҮЦК-ийн брокерийн үйлчилгээг сайжруулах санал, зөвлөмж боловсрууллаа. en_US
dc.subject Үнэт цаасны зах зээл, үнэт цаасны компани, брокерийн үйлчилгээ, үйлчилгээний процесс, алдаа, үйлчилгээний чанарын зөрүү en_US
dc.subject үнэт цаасны компани en_US
dc.subject брокерийн үйлчилгээ en_US
dc.subject үйлчилгээний процесс en_US
dc.subject үйлчилгээний чанарын зөрүү en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Үнэт цаасны компанийн брокерийн үйлчилгээг сайжруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах