Хураангуй:
Сүүлийн хэдэн арван жилд архины зохисгүй хэрэглээ хөгжингүй орнуудад аажмаар буурч, харин хөгжиж буй орнуудад нэмэгдэн, үүний улмаас дэлхий даяар жил бүр 3.3 сая (нийт нас баралтын 5.9%) хүн нас барж байгаа нь дэлхийн хэмжээний өвчний дарамтын 5.1%, цаг бусын нас баралтын 3.2 хувийг эзэлж байна. Түүнчлэн, архи хэтрүүлэн хэрэглэснээс хүн дунджаар амьдралынхаа 29 жилийг алддаг, эдийн засгийн хор хохирол нь ДНБ-ийн 0.45-5.44 хувьтай тэнцдэг болохыг ч мөн тодорхойлжээ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн 2013 онд тайлагнасан “Халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйл” судалгаанаас харахад архи, согтууруулах ундаа хэрэглэгч эрэгтэйчүүдийн 70.8%, эмэгтэйчүүд 40.8% нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг гэжээ.