Хураангуй:
Дээд боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудын нэг бол сургалтын үйл ажиллагаан дахь нөөцүүд болон үнэ цэнэтэй үйлдлүүдийн оновчлол, түүнд “өртөг ба өгөөж”-ийн зарчмаар ажиллах явдал юм.
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэл нь дээд боловсролын сургалтын байгууллагад хэрэглэгддэг өртөг тооцолтын загвар, түүний хөгжил болон хэрэглээг бусад улс орны туршлагатай харьцуулан судалж, үүний үндсэн дээр өөрийн улс оронд тохирох загварыг бенчмаркинг хийх боломжийг тусгасан.