СЭЗИС - Бүтээлийн сан

Их сургуулиудын хүний нөөцийн менежментийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Н, Оюунжаргал
dc.contributor.author Б, Атарцэцэг
dc.contributor.author Д, Батцэцэг
dc.date.accessioned 2017-09-25T03:13:16Z
dc.date.available 2017-09-25T03:13:16Z
dc.date.issued 2017-09-25
dc.identifier.isbn 978-99978-1-044-1
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/737
dc.description.abstract Аливаа улс орон мэдлэг бий болгох, дэлгэрүүлэх, ашиглахад суурилсан эдийн засгийн нийгэм буюу инновацит нийгэм байгуулахыг зорих болсон нь олон улсын хөгжлийн нийтлэг чиг хандлага болж байна. Энэхүү хөгжил нь өндөр хүчин чадалтай судалгааны техник тоног төхөөрөмж, лаборатори болон өндөр мэдлэг ур чадвартай багш судлаач, мэргэжилтнүүд төвлөрч байгаа их сургууль болон судалгааны байгууллагад түшиглэн явагдаж байна. Тиймээс улс орны хөгжил нь их дээд сургууль, судалгааны байгууллагуудын хөгжил, өрсөлдөх чадвараас ихээхэн хамаарч байдаг. Их сургуулиудын өрсөлдөх чадварыг тодорхойлох түлхүүр хүчин зүйлсийн нэг нь чадварлаг хүний нөөц юм. Хүний нөөцийн менежментийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт нь байгууллагын алсын хараа, стратеги төлөвлөгөөтэй нягт уялдаа холбоотой байх учиртай. Иймээс мэдлэгийг үйлдвэрлэж, түгээж байдаг их, дээд сургуулиудын хүний нөөцийн менежментийн асуудлыг ул суурьтай авч үзэх нь зүйтэй юм. Энэхүү судалгааны ажлаар дотоодын их сургуулиудын хүний нөөцийн менежментийн үйл ажиллагааны цар хүрээ, үндсэн чиг үүргийг тодорхойлон, хүний нөөцийн асуудал хариуцсан менежер, мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод шинжилгээ хийн, тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэхийг зорилоо. Судалгаанд их сургуулийн статустай улсын болон хувийн хэвшлийн нийт 10 сургуулийг хамруулсан болно. en_US
dc.description.sponsorship СЭЗИС en_US
dc.language.iso mng en_US
dc.relation.ispartofseries СЭЗИС-ийн ЭШХ-ын илтгэлүүдийн эмхэтгэл №8;14
dc.subject их сургууль en_US
dc.subject хүний нөөц en_US
dc.subject хүний нөөцийн менежер en_US
dc.subject ажлын байрны тодорхойлолт en_US
dc.subject ХНМ-ийн үндсэн чиг үүргүүд en_US
dc.title Их сургуулиудын хүний нөөцийн менежментийн үйл ажиллагаанд хийсэн судалгаа en_US
dc.type Article en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах