Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын хүрээнд гүйцэтгэх захирлуудын
идэвхтэй сошиал медиа хэрэглээ нь тухайн компанийн нэр хүнд, дүр төрхөд хэрхэн
нөлөөлж буйг судлах зорилготой байна. Гүйцэтгэх удирдлагын идэвхтэй сошиал медиа
хэрэглээ нь хэрэглэгч, олон нийтэд компанийн нэр хүнд, брэндийн дүр төрхийг таниулах
боломжит хүчин зүйлсийн нэг гэж хэлж болно.
Нийт 90 сошиал медиа хэрэглэгчдээс асуулгын аргаар судалгаан аван үр дүнгийн
шинжилгээг хийсэн. Судалгааны асуулга нь сошиал медиа хэрэглэгчдийн зан төлөв,
гүйцэтгэх захирлын сошиал медиа хэрэглээний талаарх олон нийтийн санаа бодлыг
тодорхойлох гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа.