Хураангуй:
Босабол гэдэг нь 2003 онд Испани улсад үүссэн хөл бөмбөг, гар бөмбөг, гимнастикийн элементүүдийг хослуулан зориулалтын хийлдэг талбай дээр тоглодог нэгэн төрлийн гар бөмбөгийн спорт юм. Түүнчлэн Босабол нь хөгжим, спорт хоёрыг сонирхолтой байдлаар нэгтгэж чадсан ба олон улсад танигдаж буй спорт юм. Энэхүү судалгааны ажлаар Босабол спортыг Монголд нэвтрүүлэх, зориулалтын хийлдэг талбайг франчайзингаар оруулж ирэхэд зах зээлд хэрхэн таниулах маркетингийн төлөвлөгөө боловсруулсан.