Хураангуй:
Уг судалгаа нь үүрэн холбооны компаниудын маркетингийн сурталчилгаандаа хамгийн их ашигладаг телевизийн сурталчилгааг хэрэглэгчдэд хүргэхдээ хэрхэн үр дүнтэй хүргэх аргачлалуудыг нарийвчлан судалсан ажил юм.
Судалгааны ажил нь телевизийн рекламыг цацалтын үр дүнг тооцох аргачлал, сурталчилгаа хүргэж байгаа хэрэглэгчийн зан төлөв, телевизийн сурталчилгааны хүртээмжийг үнэлэх онол арга зүйг судалж, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 4 оператор компанийн медиа алба, үүрэн холбооны хэрэглэгч 220 хэрэглэгчийн түүвэр, фокус групп болон Максима компанийн мониторигийн судалгааг ашиглан 2015 оны сурталчилгааны үр дүнг тооцох судалгааг хийж гүйцэтгэлээ.
Судалгааны үр дүнгээс харахад телевизийн сурталчилгааг оновчтой, маш нарийн төлөвлөж, хэрэглэгчдэд хүргэх ёстой бөгөөд үүний дараа үр дүнг 3 үе шатлалтайгаар тооцох хэрэгтэй нь харагдаж байна.
Хэрэглэгчийн хувьд рекламны чанар, хийцэд өндөр шаардлага тавьдаг бөгөөд хүлээн авах зан төлөв нь харилцан адилгүй тул сегмент тус бүрт зориулсан реклам, төлөвлөлт, арга хэлбэр ашиглах хэрэгтэй байна.
Иймд үүрэн холбооны компаниудын хувьд урамшууллын идэвхжүүлэлт хийхдээ дараах 3 хэлбэрийг ашиглах боломжтой гэсэн санал зөвлөмжийг дэвшүүлэн гаргалаа.
Сурталчилгааг стандартын дагуу хэрэглэгчдэд зориулан чанартай бүтээх;
Сурталчилгааны зөв төлөвлөлт хийх;
Сурталчилгааны эхлэл, явц болон төгсгөлд үр дүнг тооцох;