Хураангуй:
Улс үндэстэн дамнан ялангуяа нийгэм соёлын хувьд ялгаатай Монгол улсад өөрийн бизнесээ эхлүүлнэ гэдэг нь ямар ч үндэстэн дамнасан корпорациудад (ҮДК) амар зүйл биш билээ. Энэхүү судалгааны ажил нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй үндэстэн дамнасан корпорациудын салбар болох охин компаниудын стратегийн үзүүлэлтэнд нийгэм соёлын хүчин зүйлс нөлөөлдөг болохыг тодорхойлоход оршино. Уг судалгааны хүрээнд ҮДК-ийн стратегийн менежмент, үндэстний соёлын ялгаатай байдал хэрхэн охин компани болон толгой компани хоёрын хоорондох харилцаанд нөлөөлөлдөг болохыг онолын хувьд дэлгэрэнгүй авч үзэхийг хичээсэн. Хоёрдагч эх үүсвэрээс олж авсан өгөгдөл мэдээллийн хүрээнд соёлын болон олон улсын стратегийн удирдлагын онолыг тодорхой авч үзэж, судлаачийн зүгээс ҮДК-ийн охин компанийн стратегийн бодлого нь тухайн байршиж байгаа орны нийгэм соёлын хүчин зүйлд үндэслэн стратеги бодлогоо бий болгох нь чухал ач холбогдолтой болохыг тодорхойлж гаргаж ирэхийг зорьсон. Кейс судалгааны хүрээнд, судлаач Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй үндэстэн дамнасан корпорациудын салбар болох охин компаниудад Монгол улсын нийгэм соёлын хүчин зүйлс нь ажлын байранд, хамтран ажиллахад цаашлаад олон үндэстэн ажилладаг олон улсын байгууллагуудад мөн ҮДК-ийн охин компанийн стратегийн бодлогод ямар байдлаар нөлөөлж байгааг тодорхойлж гаргаж ирэхэд чиглэсэн.