Хураангуй:
Нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлт болон байгууллагын хөгжлийг даган, байгууллагууд ажилтны ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үүрэг даалгаврын биелэлтээс гадна ажлын үүргийн дүрийн хүрээнээс давсан зан төлвийг илүү чухалчилж үздэг болж байна. Энэ төрлийн зан төлвийг байгууллагын иргэншлийн зан төлөв гэх ба БИЗТ нь дүрэм журмаар тодорхой зохицуулагдаагүй, ажилтан нь өөрийн санаачлагаар үүрэг даалгавар, ажил үүргийн хуваариар ноогдуулсан дүрийн хүрээнээс давж гарсан зан төлвийг хэлнэ. БИЗТ-ийг монголын арилжааны банкуудын хувьд хараахан бүрэн судлагдаагүй байгаа тул тус судлагдахууны хүрээнд судлагдах шаардлага байна.