Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын нөхцөлд тохирох ББСБ-уудад зэрэглэл тогтоох аргачлалыг боловсруулахад оршино.
Судалгааны аргачлалаа боловсруулахдаа олон улсад бичил санхүүгийн байгууллагуудад зэрэглэл тогтоодог салбартаа тэргүүлэгч Microfinanza, Microrate, M-Cril, Planet Rating агентлагуудын аргачлалуудыг болон хамгийн түгээмэл ашиглагддаг ACCION CAMEL аргыг харьцуулан судалсан. Уг судалгаа нь Microfinanza агентлагын MFR-PLUS аргад суурилсан.
ББСБ-д зэрэглэл тогтоохдоо засаглал, үйл ажиллагаа ба зохион байгуулалт, хэрэглэгчээ хамгаалах бодлого, хөрөнгийн чанар буюу багцын чанар, хөрөнгө өр төлбөрийн удирдлага болон санхүүгийн үзүүлэлт гэсэн 6 ангилалаар үнэлсэн. Судалгаанд салбартаа тэргүүлэгч 20 ББСБ-аас 3 ББСБ-г сонгон авч зэрэглэл тогтоосон.