Хураангуй:
Энэхүү судагааны ажил нь сэдвийн хамрах хүрээ, судлагдсан байдлын судалгаа, судалгааны ажлын зорилго, зорилт, аргазүй, таамаглалыг багтаасан бөгөөд 4 бүлэг болон 16 дэд бүлгээс бүрдэнэ. Бүлэг бүрт дүгнэлт гаргасан.
Эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд тогтворгүй байгаагаас барилгын салбарын хөрөнгө оруулалт муудах үүнээс хамаарч барилга ашиглалтандаа орох хугацаа хойшлох, борлуулалтгүй болох зэргээс шалтгаалж арилжааны банкуудын барилгын төслийн зээлүүд чанаргүйдэх болсон.
Дээрх олон асуудлуудаас үүдэн эдийн засгийн өсөлт удааширсан энэ үед арилжааны банкууд эрсдэлээ урьдчилан харж, түүнээс сэргийлэх зайлшгүй шаардлага гарсан учир зээлийн зэрэглэл тогтоох аргачлалыг судалж сайжруулах арга замыг олоход энэхүү судалгааны зорилго оршино.
Барилгын салбарт олгогддог зээлийн хэмжээ, хөрөнгө оруулалтын хэмжээ болон ДНБ-д өндөр хувь эзэлдэг учир барилгын салбарын компаниудад зэрэглэл тогтоох аргачлалыг сайжруулах шаардлагатай гэж үзсэн.
Энэхүү судалгаанд олон улсын зэрэглэл тогтоох аргачлалуудыг судлан Монгол улсын арилжааны банкуудын зэрэглэл тогтоох аргачлалтай харьцуулан судалсан. Судалгаанд нийт 6 компани (нээлттэй 3, хаалттай 3) сонгон авч S&P болон Moody’s-ийн аргачлалаар зэрэглэл тогтоон харьцуулж үзсэн.
Дэлхийн томоохон зэрэглэл тогтоогч агентлагуудыг харьцуулан судалсан бөгөөд эдгээр аргачлалууд нь хэд хэдэн төстэй хүчин зүйлүүдийг авч үздэг байна. гэвч үнэлгээний зарим зүйлсээрээ Монголын баригщлгын компаниудыг үнэлэхэд хүндрэлтэй болон нийцгүй ассуудлууд гарч байсан.
Судалгааг нэгтгэн дүгнэж үзэхэд УБ БҮК ХК В/В-, Ремикон ХК В-, Мерекс ХК В+ үнэлгээг тус тус авсан. Үүнээс харахад компанийн засаглалын үзүүлэлт болон зарим санхүүгийн үзүүлэлт болох ашигт ажиллагаа хөрвөх чадвар гэх мэт үзүүлэлтээр муу байгаа нь харагдаж байна.
Үнэлгээ нь муу гарсан барилгын компанийн засаглалын хувьд харьцангуй сул гарсан ба ашигт ажиллагаа, хөрвөх чадвар, санхүүгийн хөшүүрэг зэрэг санхүүгийн үзүүлэлтүүд сул байгааг илэрхийлж байна.
Түлхүүр үгс: зэрэглэл тогтоох, барилгын салбар, зээлжих зэрэглэл