Хураангуй:
Дэлхий нийтийн харилцаа, холбооны хэрэгсэл нь Интернет болон хувирч, нийгмийн төрөл бүрийн харилцаа энэ сүлжээн дээр тулгуурлан хэрэгжих болсон билээ. Байгууллагууд өөрийн бизнесийг интернетэд тулгуурлан хийх болж, цахим бизнес хэмээх ойлголт олны дунд нэгэнт түгээмэл болжээ. Виртуал орчинд үйл ажиллагаагаа явуулдаг энэхүү онцлог бизнес нь дэлхий дахинаа хүчирхэгжин хөгжиж, манай оронд ч тодорхой хэмжээгээр хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд энэхүү и-дэлхийн хурдацтай хөгжлөөс шалтгаалан онлайн худалдаа хэрэглэгчдийн тоо хурдацтайгаар өсч байгаа нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй компани аж ахуйн нэгжүүд болон интернетээр үйл ажиллагаа явуулдаг хувиараа хөдөлмөр эрхлэгчид онлайн худалдааны бизнесийн салбарт үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа бөгөөд энэ салбартаа хэрэглэгчдийг татан оролцуулах, идэвхжүүлэх тэдний мэдлэгийг дээшлүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй болж байгаа юм.