Хураангуй:
Автомашин худалдан авагчдын санхүүгийн боломж төдийлөн тогтворгүйн дээр хуучин автомашинаа худалдаалахад ихээхэн хүндрэл учирч байдаг. Тиймээс уг үйлчилгээ нь манай улсын ард иргэдийн амжиргааны түвшин болон нийгэм дэх хүсэл боломжид тохирсон эрэлт их байж болохуйц үйлчилгээ байх болно хэмээн таамаглаж байна. Судалгаа нь онолын болон хэрэглэгчийн гэсэн 2 хэсэгт төвлөрнө. Онолын судалгааны хүрээнд автомашины үүсэл хөгжил, өнөөгийн байдал, шинэлэг технологи болон автомашин солилцох худалдааны үйлчилгээ гэж юу болох, уг үйлчилгээний ажил нь хэрхэн явагддаг талаар туршлага судлана. Хэрэглэгчийн судалгааны хүрээнд автомашин худалдан авагч, автомашин хэрэглэгч иргэд хамрагдах бөгөөд тэдгээрээс анкет, санал асуулга, ажиглалтын аргаар судалгааг авсан ба хэрэглэгчид энэ үйлчилгээг ихээхэн сонирхож үйлчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.