Хураангуй:
Энэхүү судалгааны ажил Монгол улсын Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай
хууль, түүнд нийцүүлэн батлагдсан Засгийн газрын 404, 474, 475 дугаар тогтоолын
холбогдох журам, түншлэлийн гэрээний стандарт загварын хүрээнд гэрээ байгуулах
ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн асуудлыг судлахад чиглэнэ.
Судалгаанд гэрээ байгуулах эрх хэмжээ, гэрээ байгуулах зөвшөөрөл, гэрээний гол
нөхцөл, стандарт гэрээний загварын эрх зүйн үүрэг, дагалдах гэрээ, гэрээний
хэрэгжилтийн хяналт, маргаан шийдвэрлэх болон харъяаллын зохицуулалтыг голлон авч
үзнэ.
Мөн Монгол улсын зохицуулалтад илэрч буй асуудлыг Казахстан, Бүгд
Найрамдах Солонгос улс, Их Британи, Францын зохицуулалттай харьцуулахын зэрэгцээ
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), НҮБ-ын Ази, Номхон
далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-ын Төр, хувийн хэвшлийн
түншлэлийн тухай гэрээний тодорхой байдал, эрсдэлийн хуваарилалт, маргаан
шийдвэрлэхтэй холбоотой зөвлөмжийг эх сурвалж болгон ашиглана.
Иймд уг судалгааны хүрээ нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах
эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийн асуудлаар хязгаарлагдана.