Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй алдагдсанаас үүсэх хохирлыг арилгахтай холбоотой эрх зүйн үндсэн асуудлыг судлахад чиглэсэн болно. Судалгааны хүрээнд Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн зохицуулалт, ажил олгогчийн эрх үүрэг, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, түүнээс үүдэн бий болох хохирол, нөхөн төлбөрийн асуудлыг шинжлэн судаллаа. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүний шинэчилсэн найруулгын төслийг харьцуулан судалж, шинэчилсэн найруулгад эрсдэлийн удирдлага, хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалт, цахим мэдээллийн тогтолцоо зэрэг олон улсын жишигт нийцсэн зохицуулалтыг тусгасан нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтолцоог боловсронгуй болгоход ач холбогдолтой болохыг дүгнэв.