СЭЗИС - Бүтээлийн сан

АУДИТЫН МӨНГӨН НЭГЖИЙН ТҮҮВЭРЛЭЛТИЙН ПРОЦЕССЫГ MS EXCEL АШИГЛАН АВТОМАТЖУУЛАХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Мөнхбат, Хүслэн
dc.date.accessioned 2026-08-31T02:45:19Z
dc.date.available 2026-08-31T02:45:19Z
dc.date.issued 2026-08-31
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4925
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын зорилго нь аудитын мөнгөн нэгжийн түүвэрлэлтийн үндсэн процессыг судалж, бодит байгууллагын өгөгдөлд тулгуурлан уг процессыг MS Excel орчинд хэрэгжүүлэх автоматжуулсан загвар боловсруулахад оршино. Судалгаанд нэрийг нь нууцалсан аж ахуйн нэгжийн 2024 оны харилцах дансны зарлагын гүйлгээний өгөгдлийг ашигласан. Судалгааны хүрээнд аудитын мөнгөн нэгжийн түүвэрлэлтийн онол, арга зүйн үндсийг судалж, олонлогийн дүн тодорхойлох, түүврийн хэмжээ тогтоох, түүврийн интервал тооцох, selection point үүсгэх, түүвэрт хамрагдах гүйлгээг тодорхойлох зэрэг үндсэн үе шатуудыг MS Excel орчинд загварчилсан. Мөн гүйлгээний шинж чанарт суурилсан аналитик шинжилгээ хийж, бүхэл дүнтэй, давхардсан, амралтын өдөр хийгдсэн болон өндөр эрсдэлийн ангилалд хамаарах гүйлгээнүүдийг тодорхойлсон. Үүнээс гадна Benford-ийн хуулийг дэмжих шинжилгээний түвшинд ашиглан өгөгдлийн тархалтын шинжийг үнэлсэн. Судалгааны үр дүнгээс харахад боловсруулсан Excel загвар нь мөнгөн нэгжийн түүвэрлэлтийн үндсэн үйл ажиллагааг нэгтгэн хэрэгжүүлэх, гар ажиллагааг бууруулах, мөн аудитын анхаарал шаардлагатай хэсгийг илүү үр дүнтэй тодорхойлоход дэмжлэг үзүүлж байгааг харуулсан. Иймээс уг загвар нь аудитын үйл ажиллагааны үр ашиг, боловсруулалтын уялдаа болон практик хэрэглээнд ач холбогдолтой гэж үзэж байна. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Аудитын түүвэрлэлт, мөнгөн нэгжийн түүвэрлэлт, MS Excel, автоматжуулалт, аналитик шинжилгээ, Benford-ийн хууль en_US
dc.title АУДИТЫН МӨНГӨН НЭГЖИЙН ТҮҮВЭРЛЭЛТИЙН ПРОЦЕССЫГ MS EXCEL АШИГЛАН АВТОМАТЖУУЛАХ НЬ en_US
dc.type Thesis en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах