Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монгол улс дахь гэмт хэргийн улмаас сэтгэл санаанд
учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх асуудлыг онолын болон практикын үүднээс судалж,
тэдгээрийг хууль тогтоомжид хэрхэн тогтоосон, хөгжлийн ямар үе шатыг туулан
өнөөгийн эрх зүйн зохицуулалтыг бий болгосон талаар хууль зүйн судалгааны арга,
аргазүйг ашиглан танин мэдэхээр зорьсон.
Монгол улсын хувьд 2023 оны Шүүх шинжилгээний тухай хууль шинэчлэн
батлагдснаар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг мөнгөн
хэлбэрээр нөхөн төлөх зохицуулалтын суурь болж чадсан. Энэ шинэчилсэн
найруулгатай холбоотойгоор Иргэний хууль, бусад холбогдох хуулиудад нэмэлт
өөрчлөлтүүд орж хохирлыг нөхөн төлөх ойлголтыг хуульчилснаараа давуу тал болсон.
Сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээ буюу зэрэглэлийг тогтоох шаардлагатай болсон
бөгөөд үүнээс үүдэн сэтгэц болон сэтгэл санаанд учирсан хор уршгийн зэрэглэлийг
тогтоох журам, аргачлалуудыг баталсан нь энэхүү асуудлыг шийдэх чухал шийдэл болж
чадсан