Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь компанийн эрх зүй дэх сонирхлын зөрчилтэй хэлцэл, мөн нэгдмэл сонирхолтой этгээдтэй хийх хэлцлийн ойлголт, хүрээ, ангилал, илрэх хэлбэрийг онол-практикийн үүднээс нэгтгэн судалсан болно.
Судалгаанд Монгол Улсын Компанийн тухай хууль болон төрийн өмчит, төрийн оролцоотой компанийн засаглалтай холбоотой зохицуулалтыг олон улсын зарчим, гадаад улсын зарим туршлагатай харьцуулан шинжилж, хэрэгжилтийн бодит асуудлуудыг тодруулсан. Мөн зохицуулалтын үр нөлөөг “зөвшөөрөх, мэдээлэх” зэрэг хэлбэрийн шаардлага төдийгүй “компанийн эрх ашигт нийцэх, зах зээлийн үндэслэл, хяналтын механизм” зэрэг агуулгын шалгуураар үнэлэх шаардлагыг дэвшүүлсэн. Үүнийг баталгаажуулах зорилгоор зохицуулагч байгууллагын байр суурь, шүүхийн практикт тулгуурласан тохиолдлуудыг авч үзэн, жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт хэрхэн хэрэгжих боломжтойг тайлбарласан.
Эцэст нь сонирхлын зөрчилтэй хэлцлийг илрүүлэх, хянах, хариуцлага тооцох тогтолцоог сайжруулах чиглэлээр эрх зүйн болон хэрэгжилтийн түвшний дүгнэлт, санал боловсруулсан.