Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол Улсын барилгын салбарт БОНЗ (ESG)-ын үнэлгээ хийх загвар боловсруулахад оршино. Судалгааны хүрээнд байгаль орчин (Environmental), нийгэм (Social), засаглал (Governance)-ын үзүүлэлтүүдийг барилгын салбарын онцлогт нийцүүлэн тодорхойлж, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулав. Судалгаанд асуулгын арга ашиглан барилгын салбар болон санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүдээс мэдээлэл цуглуулж, статистик боловсруулалт хийсэн. Судалгааны үр дүнд боловсруулсан загвар нь барилгын компаниудын тогтвортой хөгжлийн түвшинг үнэлэх, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, шийдвэр гаргалтыг сайжруулахад ашиглагдах боломжтой болохыг тогтоов. Мөн Монгол Улсын барилгын салбарт ESG үнэлгээний нэгдсэн аргачлал нэвтрүүлэхэд онол, практикийн ач холбогдолтой гэж үзэв.