Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсад хүмүүсийн түр ажил эрхлэх хүсэл эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, хэмжих зорилгоор тоон судалгааны аргыг ашиглав. 417 түүвэрт хайгуулын фактор анализ (EFA), корреляцийн шинжилгээ, олон хүчин зүйлийн регресс болон кластер шинжилгээний аргуудаар боловсруулсан. Шинжилгээний үр дүнд 4 хүчин зүйл тодорхойлогдов. Үүнд:
• Дотоод сэдэл
• Хүсэл эрмэлзэл болон нийгмийн дэмжлэг
• Чадварын итгэл
• Эдийн засгийн сэдэл.
Олон хүчин зүйлийн регрессийн шинжилгээгээр дотоод сэдэл (β=.439), эдийн засгийн сэдэл (β=.213), чадварын итгэл (β=.110) нь хүсэл эрмэлзэл болон нийгмийн дэмжлэгт статистикийн ач холбогдолтой эерэг нөлөө үзүүлж байна. Гурван хүчин зүйл нийлж хамаарах хувьсагчийн өөрчлөлтийн 40.4%-ийг тайлбарласан. Нэмэлт кластер шинжилгээгээр оролцогчид түр ажил хийх чадварын итгэл, хүсэл эрмэлзэл, сэдлийг харгалзан гурван бүлэгт хуваагдав. Судалгааны үр дүн нь Монгол Улсад гиг эдийн засгийг хөгжүүлэх, түр ажилтны платформыг нэвтрүүлэх бодлого боловсруулахад практик ач холбогдолтой юм.
ABSTRACT
This study investigates the factors influencing people's intention to engage in temporary (gig) work in Mongolia, employing a quantitative research approach. Data collected from 417 valid respondents were analyzed using Exploratory Factor Analysis (EFA), correlation analysis, multiple regression, and cluster analysis. The analysis identified four key factors: Intrinsic motivation, interest and social support, capability confidence, and economic motivation. Multiple regression results revealed that intrinsic motivation (β=.439), economic motivation (β=.213), and capability confidence (β=.110) all have statistically significant positive effects on aspiration and social support, collectively explaining 40.4% of its variance. Cluster analysis further segmented respondents into three distinct profiles based on motivation and confidence levels. The findings offer practical implications for developing gig economy policy and digital labor platforms in Mongolia
Keywords: gig economy, gig worker, temporary worker, worker intermediary platform, empirical research