Хураангуй:
Энэхүү судалгаагаар жижиглэн худалдааны салбарын өрсөлдөх орчин, хэрэглэгчийн зан төлөв, үйлчилгээний чанар болон дижитал шилжилтийн нөлөөг авч үзэж, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй гол асуудлуудыг тодорхойлсон.
Судалгааны үр дүнгээс харахад үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгч төвтэй бүтээгдэхүүн үйлчилгээний бодлого хэрэгжүүлэх нь нэн чухал байна. Түүнчлэн дэлгүүрийн байршлыг оновчтой сонгох, дижитал технологид суурилсан шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэв.
Маркетингийн хувьд хэрэглэгчийн зан төлөвт тулгуурласан арга барил ашиглах, үнэнч хэрэглэгчийг бий болгох, мөн сошиал болон дижитал сувгийг илүү идэвхтэй ашиглах нь үр дүнтэй болох нь ажиглагдсан. Мөн салбарын хэмжээнд үйлчилгээний стандартыг сайжруулах, бараа бүтээгдэхүүний олон сонголттой байх нь чухал болох, дижитал дэд бүтцийг хөгжүүлэх, жижиг бизнесүүдийг дэмжих бодлого чухал үүрэгтэй байна.
Иймээс жижиглэн худалдааны байгууллагууд уян хатан, хэрэглэгч төвтэй, технологид суурилсан стратеги хэрэгжүүлэх нь урт хугацаанд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндэс болно.