Хураангуй:
Энэхүү судалгааны зорилго нь аяллын агентлагийн вэбсайт чанарын хүчин зүйлс нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжид хэрхэн нөлөөлдгийг судлахад оршино. Судлахдаа вэбсайт чанарын гурван хэмжигдэхүүн болох агуулга/мэдээллийн чанар, системийн чанар, үйл ажиллагааны чанарын сэтгэл ханамжид нөлөөлөх шууд нөлөөлөл болон итгэлцлээр дамжин нөлөөлж байгаа эсэхийг нэмэлтээр шинжилсэн.
Google Forms программаар дамжуулж өгөгдөл цуглуулж, SPSS программ ашиглан нийт 357 баталгаат түүврийн өгөгдөл дээр шинжилгээ хийсэн.
Судалгааны үр дүнд вэбсайт чанарын 3 хэмжигдэхүүнүүд бүгд сэтгэл ханамжид шууд эерэг нөлөөтэй, статистикийн хувьд ач холбогдолтой гарсан. Итгэлцэл мөн сэтгэл ханамжид эерэг эерэг нөлөөтэй, статистикийн хувьд ая холбогдолтой гарсан. Вэбсайт чанарын 3 хэмжигдэхүүнээс зөвхөн үйлчилгээний чанар нь итгэлцэлд ач холбогдолтой үр дүн гаргасан тул итгэлцлийн дам нөлөөний шинжилгээг зөвхөн үйлчилгээний чанар дээр тулгуурлан шинжилсэн. Эндээс үйлчилгээний чанар нь сэтгэл ханамжид шууд нөлөөлөхөөс гадна итгэлцлээр дамжин хэсэгчилсэн дам нөлөөг үзүүлдэг нь батлагдав. Иймд судалгааны бүх таамаглал дэмжигдсэн гэсэн дүгнэлт гарав.
Судалгааны үр дүнд судлаачийн зүгээс аяллын агентлагууд болон ирээдүйн судлаачдад санал, зөвлөмжүүд гаргасан болно