Хураангуй:
Энэхүү дипломын ажлын хүрээнд орон сууц түрээсийн үйл ажиллагааг цахимжуулах зорилготой “Орон сууц түрээсийн систем”-ийн шинжилгээ, зохиомжийг боловсруулав. Судалгааны ажлын хүрээнд түрээсийн зах зээлийн одоогийн нөхцөл байдал, хэрэглэгчдийн тулгамдсан асуудал болон ижил төстэй системүүдэд дүн шинжилгээ хийсэн. Мөн системийн функциональ болон функциональ бус шаардлагуудыг тодорхойлж, өгөгдлийн сангийн загвар, use-case, class, sequence, activity, component болон deployment диаграммуудыг боловсруулсан. Түүнчлэн хэрэглэгчдэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар responsive web интерфэйсийн UI/UX загварыг гаргасан. Энэхүү системийг хэрэгжүүлснээр түрээслэгч болон түрээслүүлэгчдийн хоорондын харилцааг хялбарчлах, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, гэрээ болон төлбөрийн процессыг цахим хэлбэрт шилжүүлэх боломж бүрдэх юм.