Хураангуй:
Энэхүү судалгааны хүрээнд хөрөнгийн зах зээлийн хэрэгсэл болох хувьцаа бонд зэргийг ашиглан дэд бүтцийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судлах зорилготой юм. Судалгаанд Монгол улсын дэд бүтцийн өнөөгийн хөгжилд санхүүжилт хэрхэн нөлөөлж буйг судлан засгийн газар, хот, орон нутгийн бондуудыг ашиглан санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж байна уу гэдгийг олон улсын харьцуулалт болон мэргэжилтнүүдийн ярилцлага аван тодорхойлох юм.