Хураангуй:
Байгаль орчны асуудал бол дан ганц нэг оронд тохиолддог асуудал бус дэлхий нийтийн асуудал ба дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны хомсдол, агаар, ус, хөрсний бохирдол зэрэг байгаль орчны асуудлууд жил ирэх тусам улам хурцдаж байна. Иймд байгаль орчны чиглэлээр ажилладаг ашгийн бус байгууллагууд нь чухал үүрэгтэй оролцох болсон. Тэдгээр байгууллагууд нь орон нутгийн иргэдтэй илүү ойр тулж ажилладаг ба иргэдийг татан оролцуулах, мэдээ мэдээлэл түгээх, байгаль хамгааллын олон ажлыг дэмжих зэрэг олон төрлийн төрийн хэрэгжүүлж чаддаггүй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн идэвхтэй ажиллах болсон.
Гэхдээ эдгээр байгууллагын ажиллах нөхцөл улс орон бүрт өөр байна. Зарим улс орнуудын хувьд тогтвортой санхүүжилт, тодорхой хууль эрх зүйн орчин, иргэдийн идэвхтэй оролцоотой байхад, бусад улс санхүүжилт болон дотоод байгууллагын чадавхийн тал дээр хүндрэлтэй тулгардаг.
Монгол орны хувьд байгаль орчны ашгийн бус байгууллагууд нь Ардчилалын дараа олноор байгуулагдаж ирсэн ч өнөөдөр хүртэл олон байгууллага гадаад доноруудад ихээхэн хамааралтай хэвээр байна. Дотоодын санхүүжилтийн тогтолцоо бүрэн хөгжөөгүй тул урт хугацааны тогтвортой ажиллах боломж хязгаарлагддаг. Харин Европын орнууд болон АНУ-д санхүүжилтийн олон эх үүсвэртэй, ил тод байдлыг хангах тогтолцоо нь сайн хөгжсөн, төр болон иргэний нийгмийн хамтын ажиллагаа тогтсон байдаг. Мөн Япон, БНСУ зэрэг Азийн орнуудад ч илүү тогтвортой, олон нийтийн оролцоо сайн, тогтмол үйл ажиллагаа нь явагддаг байна.
Энэ судалгаагаар Монголын байгаль орчны ашгийн бус байгууллагуудыг Азийн зарим улсууд, Европын орнууд болон АНУ-ын туршлагатай харьцуулан авч үзлээ. Судалгаа нь дээрхи улс орнуудыг тогтвортой байдлын үндсэн үзүүлэлтэнд тулгуурлан харьцууллан судалласан. Судалгааны зорилго нь байгууллагын урт хугацааны тогтвортой ажиллахад ямар хүчин зүйл чухал нөлөөтэй болохыг тодорхойлох, мөн Монголын орны нөхцөлд нутагшуулж боломж бололцоог олон улсын байгуулагуудын тогтвортой ажлын туршлагыг нэвтрүүэн, салбарын бодлого боловсруулалт болон байгууллагуудын цаашид тогтвортой байдлыг сайжруулахад дэмжлэг болж чадна.