Хураангуй:
Энэхүү судалгааны ажлаар дотоод аудит, хөндлөнгийн аудитын онол арга зүй, өнөөгийн нөхцөл байдал ба цаашдын чиг хандлагыг судалсны үндсэн дээр Төсөвт байгууллагын дотоод аудитын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг тодруулан хөндлөнгийн аудитад ашиглаж болох талаар төсөвт байгууллагын дотоод аудитын хэлтэсийн ажилтан, удирдлагаас анкетын аргаар судалгаа авахад тухайн байгууллага дээр дотоод аудит төдийлөн хангалттгүй хэрэгжиж байна гэж үнэлэгдсэн. Иймд дээрх судалгааны үр дүнгээс үндэслэн төсөвт байгууллагын дотоод аудитад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, сайжруулах талаар санал зөвлөмж боловсруулан, дотоод аудитыг хөндлөнгийн аудитад ашиглах шаардлагатай гэж дүгнэлээ. Учир нь байгууллагын дотоод аудитын үр дүнг хөндлөнгийн аудитад ашигласнаар тухайн байгууллагад учирч болох эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө мөнгийг үр ашигтай зарцуулах зэрэг олон практик ач холбогдол байгаа билээ