Хураангуй:
Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэх
зорилгоор бие даасан, хараат бус байдлаар баталгаажуулалт хийж, зөвлөгөө өгөх үйл
ажиллагаа юм. Энэ нь системтэй, оновчтой арга хандлагаар байгууллагын эрсдэлийн
удирдлага, засаглал ба хяналтын үйл явцыг үнэлж, сайжруулахад тусалдаг.
Сайн засаглалын зарчмыг практикт тэр дундаа төрийн байгууллагад хэвшүүлэх нь
төрийн бодлогыг үр дүнтэй хяналтын системээр дамжуулан ард иргэдэд чанартай
шуурхай, хүртээмжтэй хүргэх, тэдний санхүү, эдийн засаг, хүний нөөцийн чадавхийг
бэхжүүлэх, тэдэнд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Дотоод аудитыг явуулахад гарч буй хүндрэл, бэрхшээл, түүнд хамрагдсан
этгээдийн аудитын дүгнэлт, зөвлөмжийн хүлээн зөвшөөрөлт зэрэг нь тухайн
байгууллагын үйл ажиллагааны онцлогтой холбоотой байдаг. Иймд дотоод аудитын
үндсэн үйл ажиллагааг хэвшүүлэхийн зэрэгцээ тухайн салбар болон байгууллагад
тохирсон дотоод аудитыг явуулах аргачлалыг бий болгох нь дотоод аудитын үйл
ажиллагааны эцсийн үр дүнг баталгаажуулах, улмаар байгууллагын үнэ цэнийг
нэмэгдүүлэхэд нөлөөлнө.