Хураангуй:
Энэхүү Судалгааны ажил нь Монгол Улсад хөрөнгө борлуулах, шилжүүлэх үед үүсэх ашгаас ногдуулах татварын (Capital Gains Tax) тогтолцоог судлан АНУ, БНСУ, Герман улсын татварын тогтолцоотой харьцуулсан судалгаа юм. Судалгааны гол зорилго нь Монгол Улсын хөрөнгө борлуулалтын ашгийн татварын эрх зүйн болон бодлогын орчныг тодорхойлон шинжлэх, дээрх улс орнуудын туршлагаас харьцуулсан үнэлгээ хийх, мөн Монголын нөхцөлд нийцсэн бодлогын сайжруулалтын санал боловсруулахад оршино.
Судалгааны үр дүн нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, татварын шударга байдлыг хангах, улсын татварын орлогыг тогтвортой өсгөх бодлого боловсруулахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Иймд Монгол Улсад капиталын ашигт ногдуулах татварын тогтолцоог шинэчлэхдээ шударга, ачаалал багатай, хөрөнгийн зах зээлийн тогтвортой өсөлтийг дэмжсэн, жижиг хөрөнгө эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан, урт хугацааны хөрөнгө оруулалтыг урамшуулсан бодлогыг нэвтрүүлэх нь хамгийн оновчтой юм.